Эрхэм зорилго:
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрхэм зорилго нь оновчтой бодлого, төлөвлөлт, мэргэжлийн шуурхай удирдлагаар дүүрэг, хороод, албад, штаб, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хангах, томилгоот хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх замаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, дүүргийн эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, хүн амыг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, дүүргийн Засаг даргыг үнэн зөв мэдээллээр ханган, түүнд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.
Хүн хүч:
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь нийт 120 алба хаагчтай. Үүнээс офицер 20, жолооч 24, дуудлага хүлээн авагч 12, гал сөнөөгч 62, гэрээт энгийн ажилтан 2 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хэлтсийн бүтцэд 2 дугаар зэрэглэлийн Аврах, гал унтраах 14, 30 дугаар ангиуд, 3 дугаар зэрэглэлийн Аврах гал унтраах 65 дугаар анги ажилладаг. Гал унтраах зориулалтын 9, шуурхай албаны 1, ачааны 1 нэгж техниктэй. Үүнээс Япон улсад үйлдвэрлэсэн 4, Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 7 автомашин байгаагаас 72 хувь нь ашиглалтын хугацаа дууссан.
Хэлтэс: 8
Аврах гал унтраах 14 дүгээр анги 42
Аврах гал унтраах 30 дугаар анги 41
Аврах гал унтраах 65 дугаар анги 30
2008 оны улсын төсвөөр Аврах гал унтраах 14, 30 дугаар ангиудад шинээр депо баригдсан.
Онцгой комисс:
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2005 оны 316 дугаар захирамжаар дүүргийн Онцгой комиссыг 25 хүний бүрэлдэхүүнтэй, чиглэл хариуцсан 5 ажлын хэсэг, Онцгой комиссын хөрөнгийг захиран зарцуулах журмыг тус тус батлуулан хэрэгжилтийг хангаж байна.
Монгол улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Засаг даргын 2011 онд гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд дүүргийн Онцгой комиссыг 1 удаа, шуурхай ажлын хэсгийг 3 удаа тус тус хуралдуулж, Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын 11 захирамж, 1 албан даалгавар, Засаг даргын орлогчийн баталсан 2 удирдамж, хэлтсийн даргын 61 тушаал гаргаж хэрэгжүүлсэн.
Гамшиг осол, гал түймрийн нөхцөл байдал:
2011 онд тýñðýëò болсон байж болзошгүй дуудлагаар 1 удаа, үл мэдэгдэх химийн бодис алдагдсан байж болзошгүй дуудлагаар 1 удаа, хүчтэй цасан болон шороон шуурганы дуудлагаар 2 удаа, Боом өвчин гарсан дуудлагаар 2 удаа, нүүдлийн шувуу болон тарвага үхсэн дуудлагаар 1 удаа, Их бууны сум олдсон дуудлагаар 1 удаа, адууны халдварт өвчин илэрсэн дуудлагаар 1 удаа, Туул голд загас үхсэн дуудлагаар 1 удаа, объектийн гал түймрийн дуудлагаар 163 удаа гарч үүрэг гүйцэтгэн ажилласан байна.
Мөн Дархан цаазат Богдхан уулын Түргэний гол, Чандмань, Жаргалант, Их тэнгэр, Нүхтийн амуудад нийт 9,35 га талбайг хамран гарсан 8 удаагийн ой хээрийн түймрийг эрт илрүүлж богино хугацаанд бага зардлаар унтраах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.